JOCKEY APP / ЖОКЕЙ АПП

Оффлайн газрын зураг, Адууны байршил, Адууны бүртгэл

Утсанд тавигдах шаардлага

1.       Андройд 7 болон түүнээс дээш үйлдлийн системтэй ухаалаг утас байх.

2.       АПП-ны өөрийн хэмжээ 37MB ба цаашид нэмэлтээр суулгах нэг бүсийн зургийн хэмжээ ойролцоогоор 700МВ-800МВ. Монгол орныг 5 бүс газрын зурагт хуваасан байгаа. Иймд тасралтгүй, хурдан интернэт холболттой байх.

                            

АПП Суулгах заавар

1.       PlayStore, Appstore-с JOCKEY APP гэж хайн гар утсан дээрээ суулгана.

2.       АПП-ны хэлний сонголт нь гар утасны хэлний сонголтоор тохируулсан тул гар утасныхаа хэлний сонголтыг Монгол болгоно.

3.       Энэ АПП маань таны утасны  байршлын функцүүдийг ашиглах тул зөвшөөрөл өгнө.

4.       Төлбөр баталгаажсанаар хэрэгцээт бүс газрын зураг татах боломжтой болно.

                  

Ашиглах заавар

 

1.       Гар утасны АПП дотроос JOCKEY APP сонгоно.

2.       Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээр онлайн интернэт холбогдсон үедээ нэвтэрнэ. Оффлайн буюу интернэтгүй үед нэвтрэх боломжгүй.

3.       АПП дэлхийн суурь зургийг татах зөвшөөрөл авч суулгана.

4.       Газрын зургийн тохиргоо(Mapbox Management)

АПП-ыг ажиллуулж эхлэхийн тулд эхлээд зүүн дээд буланд байрлах үндсэн цэснээс Газрын зургийн тохиргоог сонгож Монгол орны бүдүүвч 5 бүс зургаас сонгож цаашид ашиглах бүс зургийн харгалзах нэмэх тэмдэг дээр дарж суулгана. Нэг бүсийн зургийн хэмжээ ойролцоогоор 700МВ-800МВ. Нэг бүс зураг 3 хэсгээс бүрдэх ба хэсэг тус бүрийг татсан байх шаардлагатай. Бүс газрын зураг бүрэн татсан бол ногоон тэмдэг харагдана. Давхар шалгах үүднээс гар утасныхаа Хэрэглүүр(Apps) тохиргооноос АПП-ны хэмжээгээ шалгах хэрэгтэй. Хэрэв дутуу татсан бол бүс зургийг устгаж байгаад дахин суулгана.

 

                                          

 

Баруун бүс: Баян-Өлгий аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Завхан аймгийн баруун хэсэг, Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэг

Баруун хойд бүс: Завханы зүүн хэсэг, Хөвсгөл аймаг, Булган аймгийн баруун хэсэг, Архангай аймаг, Өвөрхангай аймгийн баруун хэсэг, Говь-Алтай аймгийн зүүн хойд хэсэг, Баянхонгор аймгийн хойд хэсэг

Зүүн хойд бүс: Булган аймгийн зүүн хэсэг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймгийн зүүн хэсэг, Дундговь аймгийн хойд хэсэг, Говьсүмбэр аймаг, Хэнтий аймгийн баруун хэсэг

Зүүн бүс: Хэнтий аймгийн зүүн хэсэг, Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, Дорноговь аймгийн зүүн хойд хэсэг

Өмнөд бүс: Говь-Алтай аймгийн урд хэсэг, Баянхонгор аймгийн урд хэсэг, Өмнөговь аймаг, Дундговь аймгийн урд хэсэг, Дорноговь аймгийн урд хэсэг

 

5.       Төхөөрөмжийн тохиргоо(Device Management)

Энэ тохиргоог сонгож төхөөрөмжийн нэр, тайлан илгээх и-мэйл, байршлын мессэж хүлээн авах дугаар, байршлын мессэж шалгах дугаар болон товч тайлбар оруулж, сольж болно. Мөн төхөөрөмжийн дамжуулалтын тайланг сар сараар харж нээгдсэнээр төхөөрөмжийн ажиллагаа, батерэйны ажиллах хугацааг хянах боломжтой. Хэрэв төхөөрөмжийн дээрхи тохиргоонуудыг оффлайн горимд(гар утасны сүлжээгүй) хийгдсэн бол дараа нь заавал онлайн горимд(интернэт сүлжээтэй) орж баруун дээд булан дахь үүлэн зураг дарж үндсэн системд шинэчилнэ.

 

                               

 

6.       Төв/Энгийн цэгийн тохиргоо(Location Management)

Төхөөрөмж бүр заавал нэг төв цэгтэй байх, төв цэгээ тойрсон хилтэй байх ёстой, харин 200 хүртэлх энгийн цэгтэй байж болно. Төв цэгийн жагсаалтаас төв цэгийг устгах боломжгүй өөрчлөхдөө цэгийн крилл, латин нэр, өргөрөг, уртраг болон төхөөрөмжийн хилийг тодорхойлно. Энгийн цэгийн жагсаалтаас энгийн цэгийг төв цэг болгох,  цэгийн мэдээллийг өөрчлөх, устгах боломжтой. Хэрэв дээрхи тохиргоонуудыг оффлайн горимд(гар утасны сүлжээгүй) хийгдсэн бол дараа нь заавал онлайн горимд(интернэт сүлжээтэй) орж баруун дээд булан дахь үүлэн зураг дарж үндсэн системд шинэчилнэ.

                                                       

 

                                                                 

 

7.       Газрын зургийн цэг хайх(Location Search)

Монгол орны уул, усны нэрүүдийг аймаг, сумаар бүлэгчлэн хайхаас гадна түлхүүр үгээр хайж газрын зураг дээр харах боломжтой. Хайж олсон газрын зургийн цэг нь бүс газрын зураг дээр үзүүлэх ба түүнийг хэрэглэгчийн энгийн цэг болгон хадгалан авах боломжтой. Хэрэглэгчийн энгийн цэг болснооор төхөөрөмжийн байршлыг харьцуулж харах боломжтой болно.

               

 

8.       Төхөөрөмжийн үйлчилгээ төлөв(Service status)

Төхөөрөмжийн өдрийн дамжуулалтын тоо, цагууд, тэдгээр дамжуулалтуудыг мессэжээр хэрхэн хүлээн цагуудыг үзүүлнэ. Мөн мессэжний багцны үлдэгдлийг хамгийн сүүлд онлайн байх үед байснаар үзүүлнэ.

                                                                         

9.       Байршлыг хүснэгтээр харах

Төхөөрөмжийн байршлын дамжуулалтуудыг дамжуулалтын огноогоор эрэмбэлсэн жагсаалт.

·         Сүүлийн 1, 3 ба 24 дамжуулалтыг жагсаалтаар харна.

Дэлгэцийн баруун дээд байрлах сумын тусламжтай сүүлийн 1 ба 3 байршлыг харна. Харин төхөрөмжийн дугаар дээр даран тухайн төхөөрөмжийн сүүлийн 24 байршлыг харна. 

·         Хамгийн ойрхон энгийн цэгээс аль зүгт, хэдэн км харьцуулсан мэдээлэл.

·         Байршлын өргөрөг, уртраг

·         Сүүлийн цэгээс хэдэн км холдсон мэдээлэл

·         Хилийн дотор/гадна байгаа эсэх.

Тогтоосон хилийн дотор бол ногоон зурган дүрстэй. Хилийн гадна бол улаан зурган дүрстэй.

·         Батерэй хэвийн/муу байгаа эсэх.

Батерэй хэвийн бол батерэйны улаан дүрс харагдахгүй.

 

                  

 

 

10.   Газрын зургаар харах

Хүснэгтэн жагсаалттай дэлгэцийн баруун доод талд байрлах товчлуур дээр дарж оффлайн, онлайн газрын зургаар харах товчлуур гарч ирнэ.

·         Онлайн

Интернэт холбогдсон үед  дээд товчлуурыг дарж онлайн Мар box, Google Map газрын зургийг ашиглана.

·         Оффлайн

Гар утасны сүлжээгүй үед татаж авсан Mapbox бүс газрын зургийг ашиглана.

·         Сүүлийн 1, 3 байршил үзэхдээ баруун дээд сумыг дарж шилжинэ. Харин сүүлийн 24 байршлыг харахын тулд төхөөрөмжийн дугаартай мөрөн дээр дарна.

 

            

 

11.   Оффлайн газрын зураг дээр хийх үйлдлүүд:

·         Онлайн, оффлайн үед өөрийн байршлыг тодорхойлох.

Газрын зураг нээх бүрт өөрийн байршлаа дугуй цэнхэрээр үзүүлэх ба тэр байршлыг байшингийн зурагтай товчлуур дээр дарж Монгол, Латин нэр өгч энгийн цэг болгоно.                                                                           

·         Өргөрөг, уртрагаар хайх.

Онилсон зурагтай товчлуур дээр дарж өргөрөг, уртрагаа оруулж хайна.

·         Төхөөрөмжийн байршлыг хамгийн ойрхон энгийн цэгтэй харьцуулж харах.

Төхөөрөмжийн байршлын цэг дээр удаан дарж тухайн цэгтэй хамгийн ойр энгийн цэгтэй харьцуулж аль зүгт, хэдэн км-т байгааг үзүүлнэ.

·         Төхөөрөмжийн байршлыг өөрийн байршлаас харьцуулж харах. Сүүлийн 24 байршлыг харж байгаа тохиолдолд сонгосон байршлын цэг дээр нэг хурдан дарж дэлгэцийн дор өөрийн цэгэээс аль зүгт, хэдэн км үзүүлнэ.

·         Энгийн цэгтэй харьцуулж төхөөрөмжүүдийн байршлыг харах.

Энгийн цэг дээр удаан дарж тухайн цэгээс төхөөрөмжийн  аль зүгт, хэдэн км-т байгааг үзүүлнэ.  Мөрний зураг дээр дарахад өөрийн байршлаас тухайн цэг хэдэн км, аль зүгт байгааг харуулна.

·         Орон нутгийн цэгийг энгийн цэг болгох.

Газрын зураг дээр хаана ч удаан дарахад тухайн цэгт Монгол, Латин нэр өгч энгийн цэг болгон хадгалах боломжтой.