Түгээмэл асуулт, хариултууд

Оффлайн газрын зургийн АПП гэж юу вэ?

Ихэнх газрын зургийн АПП-ууд зөвхөн онлайн горимд буюу гар утасны сүлжээ ба интернэт сүлжээтэй үед ажилладаг ба тэдгээр АПП-ууд шууд сервертэй холбогдон мэдээллээ авдаг. Харин оффлайн горимд буюу гар утасны сүлжээгүй үед ажиллахын тулд АПП маань бүрэн бие даан ажиллах шаардлагатай. Гэвч онлайн горимд ашигладаг хиймэл дагуулын зургийн хэмжээ хэт том  тул гар утасны санах ойн хэмжээнээс давдаг мөн том зургийн боловсруулалт хэт нүсэр учир оффлайн хиймэл дагуулын зурагтай АПП хөгжүүлэлт ховор юм.  Жишээлбэл бидний сайн мэдэх Maps.Me нь хиймэл дагуулын суурь зураг ашиглахгүй зөвхөн вектор буюу зураасан зураг ашигладаг. Багтаамжийн асуудлыг Жокей АПП маань оффлайн газрын зургаа бүсчлэн хувааж гар утсандаа хэрэгтэй бүс зургаа татах боломжийг бүрдүүлсэнээрээ онцлог давуу талтай ба бусад газрын зургийн АПП-д ерөнхий байдаг доорхи үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай юм. Үүнд:

·         Гар утасны байршил тогтоогч функцыг ашиглан өөрийн байршлаа тодорхойлох.

·         Гар утсандаа татаж авсан газрын зургийн АПП болон газрын зураг дээр өөрийн байршлаа харах.  

·         Өөрийн байршил ба бусад цэгүүдтэй харьцуулж зай бодох, чиг тодорхойлох, газар зүйн мэдээллийн сангаас очих газраа нэрээр, аймаг сумаар, өргөрөг, уртрагаар хайх, сануулах, газрын зураг дээр цэг хатгаж сануулах, хадгалсан цэгүүдээ засварлах, устгах.

Мөн газрын зургийн дээрхи үйлдлүүдээс гадна Адууны GPS төхөөрөмжтэй холбоотой дараахь үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. Үүнд:

·         Хүснэгтэн байдлаар төхөөрөмжийн сүүлийн 1, 3, 24 байршлын мэдээлэл, өргөрөг, уртраг, хамгийн ойр энгийн цэгээс хэдэн км, аль чигт, батерэйны төлөв, хилийн гадна дотор байгаа эсэхийг үзүүлэх.

·         Онлайн болон Оффлайн газрын зураг дээр дээрх байршлын мэдээллийг үзүүлэх.

·         Төхөөрөмжийн үйлчилгээг харах. Төхөөрөмжийн дамжуулалтын тоо, дамжуулалтын цагууд, үйлчилгээний дуусах хугацаа, батерэйны ажиллагаа, байршлын мессэж хүлээж авах цаг зэргийг харах.

·         Төхөөрөмжийн тохиргоо хийх.  Төхөөрөмжийн нэр солих, байршлын мессэжний дугаар солих, энгийн, төв цэг нэмэх, хасах, засах, энгийн цэгийг төв болгох, төхөөрөмжийн хил(бэлчээрийн хил) тогтоох.

·         Оффлайн горимд өөрийн байршлаас сонгосон цэгт очих. Maps.me-гийн адилаар эхлээд онлайн сүлжээтэй байхдаа мессэжээр адууны сүүлийн байршлын өргөрөг, уртрагаа авч АПП-даа хайлгуулж энгийн цэг болгон сануулна. Ингээд оффлайн сүлжээгүй газраар АПП маань өнөөх сануулсан цэг рүү Танаас хэдэн км, аль зүгт байгааг үзүүлнэ.

Одоо хэрэглэж байгаа онлайн интернэтээр шалгахаас ямар ялгаатай вэ?

Адууны GPS хэрэглэгчид маань одоо идэвхитэй ажиллаж байгаа манай www.smartspotter.net вэбайтаар нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтай нэвтэрч өөрийн адууны байршил болон төхөөрөмжийн тохиргоог харах, зарим тохиргоог солих боломжтой байдаг. Дээрхи интернэт сайтаар хийгдэх боломжтой үйлдлүүд бүгд онлайн горимд серверээс уншиж байгаа адилхан нарийвчлалтай Марбокс, ГүүглМап газрын зураг дээр Жокей АПП хийгдэнэ. Харин интернэтгүй үед вэбсайтаар төхөөрөмжийн байршлыг газрын зураг дээр харах боломжгүй. Энэ үед л таны гар утсанд татаж авсан интернэтээс хамааралгүй ажиллах Жокей АПП болон хиймэл дагуулын газрын зургийн хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа юм. 

Бид цаашид Жокей АПП дээр Адууны бүртгэл гэсэн нэмэлт хэсгийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэсэгт өөрийн адууны бүртгэл, уяач, эзэд, морьдын мэдээллийн сан, тамганы сан, наадмуудын цуваа, алдсан олсон адууны зар, адуутай холбогдолтой сонирхолтой нийтлэлүүд багтах болно. Ингэснээр адуучин, малчин хүний гар утсанд байх ёстой АПП-удын нэг болгох том зорилго тавин вэб сайтнаасаа илүү хөгжүүлэлт хийх юм. Мөн газрын зургийн нарийвчлалыг сайжруулах тал дээр ажиллах болно.

Жокей АПП-ыг заавал ашиглах ёстой уу?

Мэдээж заавал бол биш. Та хуучнаараа манай www.smartspotter.net вэбайтаар нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтай нэвтэрч өөрийн адууны байршил болон төхөөрөмжийн тохиргоог харах, зарим тохиргоог солих боломжтой. Гэхдээ Та хөдөө гадаа явах үеэрээ 7 хоног үнэгүй туршаад үзээрэй.

Судалгаанаас харахад манай сайтад нэвтэрч байгаа хэрэглэгчдийн 80% гаруй нь гар утаснааасаа ордог бол 20% хүрэхгүй нь нөүтбүүк, суурин компьютер, табпет төхөөрөмжийг ашиглаж ордог байна. Жокей АПП маань гар утсанд зориулагдсан бүтээгдсэн ба мэдээлэл, газрын зургийг үзүүүлэхдээ эвтэйхэн нүдэнд амраар зохион байгуулж загвар дизайныг шийдэж өгсөн байгаа.

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа манай Адууны GPS хэрэглэгчид мессэжний сүлжээтэй газар хайн олж хамгийн ойр цэгтэй харьцуулсан адууны байршлыг мессэжийг хүлээн авдаг. Тухайн нутаг орны газар,усны нэрийг сайн мэдэх хүн бол ойр орчмын газрын цэгүүдийг хангалттай баяжуулсан байдаг тул адууны байршлыг сайн багцаалж чаддаг. Харин отроор явж байгаа эсвэл адуу уруудаад өөр газарт очсон тохиолдолд өөрийн цэгүүдээс дэндүү холдсон байх тул адууны байршлыг тоймлон багцаалахад хүнд болдог. Энэ үед мессэжээр хүлээн авсан адууны сүүлийн байршлын өргөрөг, уртрагийг Жокей АПП-даа сануулан АПП-ны чиглүүлэгч функцыг ашиглан ойр орчмын орон нутгийн цэгүүдийг суулгасан, уул толгод нь тодорхой үзүүлсэн хиймэл дагуулын зураг дээр Таны байрлалаас аль зүгт, хэдэн км-т адуу тань байгааг үзүүлнэ.

Maps.Me-ээс ямар ялгаатай юм вэ?

Үнэгүй төлбөргүй татагддаг Maps.me нь зөвхөн вектор буюу зураасан зураг ашигладаг тул суулгах, ажиллуулахад хурдан гар утсанд ачаалал бага боловч дэвсгэр суурь зураг нь газар нутгийн мэдээлэл байхгүй хоосон цагаан дэлгэц үзүүлдэг мөн Монгол орны газрын нэршил бараг байхгүй зэрэг нь хөдөө гадаа аялахад 100% шаардлага хангахгүй юм. Харин Жокей АПП нь газрын зургийн АПП-ын ерөнхий үйлдлүүдийг мөн адилаар гар утсандаа хөнгөн ачаалж гүйцэтгэхээс гадна дараахь давуу талуудыг багтаасан. Үүнд:

·         Боломжийн нарийвчлалтай бодит хиймэл дагуулын зураг ашигласан ба цаашид тус зургийг шинэчилсэн  байдлаар худалдан авч хөгжүүлэх нь нээлттэй.

·         Газар зохион байгуулалт, Геодези, Газар зүйн газраас болон бусад найдвартай эх сурвалжаас ирүүлсэн мэдээлэл болон Адууны GPS хэрэглэгчдийн бааз суурин дээр бодит цэгүүдээр баталгаажуулан баяжуулж байгаа.

·         Адууны GPS хэрэглэгчдэд зориулсан үйлдлүүдийг нэмсэн. Үүнд: адууны байршлыг хүснэгтээр, газрын зураг байдлаар харах, төхөөрөмжийн тохиргоо, үйлчилгээний нөхцөл, төхөөрөмжийн ажиллагаа, батерэй ашиглалтыг харах, зарим тохиргоог өөрчлөх, дэвсгэр зураг дахь газруудыг(уул, толгод, худаг, ус) өөрийн төхөөрөмжиндөө энгийн цэг болгон авах.

Яагаад заавал төлбөртэй гэж?

Оффлайн газрын зургийн өөрийн нэг удаагийн үнэ, газрын зургийн жил бүрийн шинэчллийн хураамж, оффлайн газрын зургийн функцтэй гар утасны програм хөгжүүлэлт, хөгжүүлсэн програмаа нийтэд аюулгүй найдвартай түгээхэд шаардлагатай вэб байршуулах кластер клауд үйлчилгээний  түрээс, газрын зургийн мэдээллийн баталжуулалт зэрэг нь өндөр өртөг зардлаар бий болж байгаа. Тодорхой орлогын эх үүсвэртэй байж АПП-аа улам боловсронгуй хөгжүүлэхэд мөн чадварлаг боловсон хүчин бэлдэхэд зарцуулах бөгөөд энэ нь амжилтын үндэс гэж бид хардаг.

Адууны GPS хэрэглэгчдийн хувьд доорхи хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ.

·         Нэг ширхэг бүс газрын зураг урамшуулал болгон үнэ төлбөргүй татах. Нэмэлт бүс зураг тус бүр 10.000төг.

·         Сарын хураамжийг 60% хөнгөлөлттэй үнээр буюу 3.000төг-р төлж газрын зургийн шинэчлэл, оффлайн газрын зургийн үйлдлүүд болон Адууны GPS төхөөрөмжийн мэдээллийг хослуулан ашиглах боломжтой. Төлбөрөө багадаа улирлаар хийх боломжтой.

·         Хэрэглэгч  2 дахь утсандаа Жокей АПП суулгасан тохиолдолд худалдаж авсан болон урамшууллаар татсан бүс газрын зургуудаа нэмэлт төлбөргүй татах боломжтой. Сарын хураамж нь хөнгөлөлттэй үнэээр буюу 3.000төг байна.

АПП таалагдахгүй байна, төлбөрөө буцаан авч болох уу?

Бараг л болно. Та Жокей АПП-ын үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө үйлчилгээгээ зогсоож, үйлчилгээ  дуусах өдөр хүртэлх хоног бодуулж төлбөрөө буцаан хүлээн авах боломжтой. Харин бүс газрын зургийн төлбөр буцаагдахгүйг анхаарна уу. Дараа манай АПП-г дахин  суулгах бол бүс газрын зургаа үнэ төлбөргүй дахин татах боломж тань хэвээр үлдэнэ. 

Дэвсгэр газрын зургаа бүрэн татсаныг хэрхэн мэдэх вэ?

Оффлайн хиймэл дагуулын газрын зургийн хэмжээ их байдаг. Иймд нэг бүс зургийг 3 хэсэг хувааж хэсэг тус бүрийг тасралтгүй интернэт холболтын тусламжтайгаар бүрэн суулгах шаардлагатай. Газрын зураг таталт нь гар утсанд далд хэлбэрээр татагддаг бөгөөд таталтын явцын хувь харагддаг. Таталтын үед интернэт тасарсан, гар утас унтарсан тохиолдолд таталт түр зогсон гар утас дахин онлайн орох үед таталт дахин ачаалж үргэлжилнэ.

Дэвсгэр бүс зураг авахгүй зөвхөн АПП-аа ашиглаад явж болох уу?

Болно. Гар утсандаа татаж авсан дэвсгэр бүс зураг нь Таны оффлайн буюу гар утасны сүлжээгүй үед хэрэг болно. Хэрэв та оффлайн газрын зураг, түүний функцүүд ашиглах шаардлагагүй гэвэл зөвхөн АПП-ын сарын хураамжаа төлөөд ашиглаж болно. Энэ тохиолдолд онлайн үед интернэтээр шалгахдаа адил онлайн газрын зураг ашиглах боловч АПП нь гар утсанд зориулж хөгжүүлсэн тул текст, хүснэгт, газрын зураг үзүүлэх байдал нь ойлгомжтой.